m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.21 07:21
75
Д.Сумъяагийн алтан медалийн төлөөх барилдаан-фото

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Чиндао 2015" Гранпри тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр барилдсан манай бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа алтан медаль хүртсэн бол М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар мөнгө, А.Цолмон хүрэл медаль хүртсэн билээ. Дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Сумъяа аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряамтай барилдаж цэвэр ялснаар төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан юм. Түүний барилдааны фотог хүргэж байна.