m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.21 07:38
80
Хорих ангиас суллагдсан 26 иргэн ажлын байртай болжээ

 “Нийгмийн үйлчилгээг танд” аяны хүрээнд хорих ангиас суллагдсан иргэдтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга уулзалт хийлээ. Өршөөлийн хуулинд хамрагдаж хорих ангиас суллагдсан  76 иргэн байдаг гэнэ. Эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, цахим үнэмлэх болон боловсролын бичиг баримт нөхөн олгох, МСҮТөвд сургалтанд хамруулж мэргэжилтэй болгох зэрэг ажлыг "нийгмийн үйлчилгээг танд" аяны хүрээнд өрнүүлж байгаа гэнэ.

Тус уулзалтанд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Төрийн бус байгууллагын төлөөлөлүүд оролцож, мэдээлэл хийж, төрийн зарим үйлчилгээг үзүүлжээ. Тухайлбал: Хөдөлмөрийн хэлтсээс нээлттэй ажлын байрны захиалга, Шинээр батлагдсан хууль тогтоомж, хорих ангиас суллагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогч болон ААНБ-уудыг зургаан хүртэлх сая төгргөөр урамшуулах хуулийн зүйл заалтыг танилцуулжээ. Өршөөлийн хуулинд хамрагдсан 76 иргэдээс өнөөдрийн байдлаар 26 иргэн ажлын байртай болжээ.