m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.22 05:24
65
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг шалгажээ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн 7, 12, 13, 14 дүгээр хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2015 оны 10 дугаар сарын байдлаар шалгасан байна.

Шалгалтыг Дүүргийн прокурор болон Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу явуулсан бөгөөд хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, тухайн хорооны нутаг дэвсгэрт зонхилон гарч буй гэмт хэрэг зөрчлийн гаралт, түүүний шалтгаан нөхцлийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг  холбогдох бүртгэл судалгаа,  материалтай танилцан, шалгалтын дүнг хамт олны хуралд хэлэлцүүлсэн байна.

Дээрх хороодын иргэдэд хууль тогтоомж сурталчлах талаар зохион байгуулж буй ажил бага, санхүүжилтийн хувьд үр дүн муутай хуваарилалт хийдэг, тухайн хороодод гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар төлөвлөгөө гарган тодорхой ажил зохион байгуулж байгаа боловч тэдгээр нь үр дүн багатай зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ.Илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.