m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 00:24
140
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Чиндаогийн гранприд түрүүллээ

БНХАУ-ын Чиндао хотноо ОУЖБХ-ны олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн энэ сарын 20-22-нд болж өнгөрлөө. Тэмцээний сүүлчийн өдрийн барилдаанд Олимпийн аваргын алт, мөнгөн медальт, МУГТ Н.Түвшинбаяр түрүүлсэн байна.

Манай тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт зохион байгуулагч эзэн орны жүдочийг 3:42 секундэд, Израйлын Петер Палтчикийг вазари үнэлгээгээр хожиж яваад 3:21 секундэд цэвэр ялжээ. D Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Голландын Майкл Коррелийг барилдаан эхлээд 40 дэх секундэд цэвэр ялж хагас шигшээд шалгарсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Казахстаны жүдоч Максим Раковтой барилдаж торгуулиар ялжээ. Ийнхүү энэ удаагийн гранпри тэмцээнээс манай тамирчид хоёр алт, мөнгө, хүрэл, долдугаар байранд шалгарсан амжилтаар Япон улсын дараа буюу хоёрдугаар байранд бичигдлээ.