m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 00:38
56
Их аварга Харүмафүжи долоо дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башё амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн башёд их аварга Харүмафүжи 13 даваа 2 унаатайгаар түрүүлж эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртлээ. Тэрээр 2013 оны кюүшюү башёгоос хойш хоёр жилийн дараа ээлжит түрүүгээ авч байна.

Сүүлийн өдөр буюу өнөөдрийн барилдаанд: Ёкозуна Хакүхо ёкозуна Какүрюүд ялагдаснаар 12 даваа 3 унаатай болж ёкозуна Харүмафүжи озеки Кисэносатод унасан ч түрүүлэхээр болсон юм. 

Их аварга Какарюү 9 даваа 6 унаа, Озэки Терүнофүжи  бэртэл гэмтэлтэй хэдий ч  9 даваа 6 унаатайгаар эн сарын башёг өндөрлүүлэв. Ичиножо сүүлийн өдөр Аоиямад ялагдаснаар 6 даваа 9 унаатай болсоноор ирэх башёд чансаа буурч барилдахаар болов.