m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 00:48
47
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргыг өөрчлөн батлах тухай, нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагаас Нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ. Ультралайн аппаратны эмчилгээг зохион бүтээгч, сургагч багш-Ямасаки Масафүми төхөөрөмжөө Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт танилцуулна.

11:00 цагаас маргааш биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дөрөвдүгээр давхарт  пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнгийн хурлын танхимд Засгийн газрыг огцруулах үндэслэл, шаардлага, үр нөлөө бүхий мэдээлэл, мэдэгдлийг парламентад суудалгүй таван намын удирдлага хийнэ.