m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 01:42
36
24 иргэн, аж ахуй нэгжийн эрхийн гэрчилгээг сунгалаа

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай”А/895 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/1913, 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8/3403, 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/3501 дүгээр албан бичгүүдээр ирүүлсэн саналыг хянан үзээд дараахь 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгалаа.

24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгалаа

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.