m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 02:23
104
"Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн болно

“Хөдлөх Хөрөнгө Барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөн Туушин зочид буудлын хурлын танхимд болж байна. Зөвлөлгөөний гол зорилго нь шинээр батлагдан гарсан “Хөдлөх Эд Хөрөнгө болон Эдийн бус Хөрөнгийн Барьцааны тухай хууль”-ийн ач холбогдол, хэрэглээ мөн төсөл хэрэгжсэнээр гарах үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, оролцогч байгууллагуудын санал бодлыг тусгах юм.