m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 02:47
70
"Тусгаар тогтнол" яруу найргийн наадам болно

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойд зориулсан яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. "Тусгаар тогтнол" яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй найрагчид tusgaart@gmail.com цахим хаягаар өөрийн бүтээлээ арваннэгдүгээр 23-ны өдрийг хүртэл ирүүлэх аж.

 Энэхүү наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд чөлөөт сэдэв, хоёр, гуравдугаар шатанд эх орны сэдвээр бичсэнбүтээл унших юм байна. Нийт бүтээлээ ирүүлсэн найрагчдаас шигшиж, эхний шатанд 15 найрагчийг оролцуулж, дараагийн шатанд 10, сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдэх юм.

 Сүүлийн шатанд үлдсэн таван найрагчаас тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулна. "Тусгаар тогтнол" яруу найргийн наадам 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 14.00 цагт болно.