m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 03:06
48
Манай яруу найрагчдын бүтээл Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ

Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар болсон юм.

О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлүүд Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ
 

Түүнчлэн хоёр орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж яруу найрагч А.Эрдэнэ- Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ уншиж  сонирхууллаа. Монголын яруу найрагчдын шүлэг, зохиол, хөрөг зураг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэж тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлүүд Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ.