m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 05:05
56
Хэрлэн сумын "Үдийн цай" хөтөлбөрт шалгалт хийж байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын нийгмийн бодлогын хорооноос төрийн болон хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгүүдийн “үдийн цай” хөтөлбөр, суралцагсдын ирцэд хяналт тавих ажлыг зохион байгуулжээ.

Зургаан ЕБС-ийн  “үдийн цай” хөтөлбөртэй танилцаж, хийж хэрэгжүүлж буй ажлын сайн талыг харан бусад сургуулиудад ажил хэрэг болгох тал дээр анхаарч, алдаа дутагдалд нь зөвлөн тусаллаа. Хэрлэн сумын ЕБС-ууд үдийн цайг үдийн хоол болгосон бөгөөд хичээлийн таван өдрийн гуравт нь халуун чанарын хоолыг сурагчдад өгч байна.

Хүүхдийн үдийн хоол насны онцлогт тохирсон амт чанар, шим тэжээлтэй байгаа эсэх, сургуулийн гал тогооны үйл ажиллагаа, сурагчдын үдийн хоолонд хамрагдаж байгаа ирц, сургуулиуд ямар аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан хоол хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлдэг гээд “үдийн цай” хөтөлбөрийг тойрсон бүхий л асуудалтай танилцах аж.   Шалгалтаас гарсан дүнг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулах юм.