m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 05:29
117
"Нарны охид"-ын нугараач гэмтэлтэй байхдаа үзүүлбэрээ үзүүлжээ

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч “Нарны охид” хамтлаг тэмцээний хагас финалаас хасагдсан. Шоу эхлэхийн өмнөхөн уран нугаралтын эгч дүүсийн хамтлагийн хамгийн бага нь халуун усанд түлэгджээ. Гэсэн хэдий ч урлагийн хүнд байх ёстой тэсвэр тэвчээрийг харуулж чадсан бяцхан охин яахын аргагүй тус тэмцээний өчигдрийн ялагч байлаа.