m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 05:36
62
Нэг тэрбум вонны хадгаламжтай 930 иргэн бүртгэгдлээ

Солонгос улс дахь "Honor Society" гэж байгууллага нь сайн санааны үйлсэд хувиасаа нэг зуун сая ба түүнээс дээш хэмжээний мөнгө хандивласан иргэдийг эгнээндээ багтаадаг.

2008 онд байгуулагдсан тус байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн долоон жилийн хугацаанд сайн санааны үйлсэд хувиасаа нэг зуун сая ба түүнээс дээш хэмжээний мөнгө хандивласан иргэдийн тоо 2015 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 930 хүрсэн байна. 

Ингэснээр 930 иргэн нийтдээ 100 тэрбум вонныг хандивласан байгаа ба тэдгээрээс нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн өндөр настан 2011 онд хамгийн их мөнгийг буюу 27 тэрбум воныг хандивласан ажээ.

Нийт хандивлагчдын 47 хувь нь бизнес эрхлэгчд, 13 хувь нь нэрээ хэлэхийг хүсээгүй иргэд байгаа бол 5 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид, 4 хувь нь олон нийтийн байгууллага, 2 хувь нь төрийн ажилтан ба спорт, урлагийн одууд гэнэ.