m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 05:44
166
Индонезийн иргэний гэрээс буу хураалаа

Солонгос улсын Тагнуулын Ерөнхий газар тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан гадаадын иргэнийг баривчилсан билээ.

 

      Индонези улсын иргэн 32 настай эрэгтэй А нь "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Аль Багдад гэгчийн 2011 онд Сири улсад байгуулсан "Нусра" бүлэглэлийн гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Тиймээс ч "Нусра" бүлэглэлийн тугийг барьсан зургаа авахуулж, тэдний лого бүхий зургийг олон нийтийн сүлжээнд байрлуулж байсан ажээ.

 Солонгос улсын ТЕГ түүний амьдарч байсан Жүнгнам аймаг дахь гэрт нэгжлэг хийн М16 маркийн 5.56 мм голчтой калибр буу, хуурамч гадаад паспорт болон бусдын нэр дээр нээсэн гар утас,  банкны карт зэргийг хураан авсан байна.