m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 05:45
135
Таксины жолооч хөнөөсөн этгээдүүдэд холбогдох шүүх хурал хойшилжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Улаанчулуутын хогийн цэгийн нутаг дэвсгэрт өнгөрөгч хоёрдугаар сарын 6-ны өглөө таксины жолоочийг хутгалсан байсан юм. Хохирогч залуу хүзүүндээ хутгаар хэрчүүлсэн, цээж хэвлийдээ хутгуулсан байдалтай байсан бөгөөд түүнийг ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй амиа алдсан.

Энэхүү хэргийн сэжигтнээр 1990 онд төрсөн Э, 1993 онд төрсөн А нар шунахайн сэдлээр үйлдсэнээ анхны мэдүүлгээрээ хүлээгээд байсан. Тэд Улаанчулуутын хогийн цэгт хүргүүлэхдээ таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлсэн аж. Удалгүй хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтаасан байдаг.

Одоогоор хэргийн үйлдсэн гэгдээд буй Э нь хорих ангид саатуулагдаж байгаа бол А нь гадуур байцаагдаж байгаа гэнэ. Шүүгдэгч нарт холбогдох  хурал өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул хурлыг ирэх сарын 14-н өдөр хүртэл хойшлуулсан байна.