m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 06:28
224
Аймаг цэргийн цолтнуудын барилдаанд Б.Эрдэнэхүү түрүүлэв

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн  хурц арслан Л.Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, Н.Жаргалбаяр, Ө.Сүхбат  аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглолоо. 

Барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү найм даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт харъяат аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэв. Ц.Чимэддорж арслан өмнөх даваануудад давхар хамах мэхээр учраануудаа төвөггүйхэн шороодуулж байсан агаад түрүү булаалдах барилдаан ч мөн адил давхар хамахаар дайрах хоромд  Б.Эрдэнэхүү арслан дагуулж татаад дороо хийчихсэн юм.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар шалгарчээ.