m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 09:18
273
Чимх инээд

МУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа залуучуудад хандаж,

-Хүүхдүүд минь эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Дэлхий чинь жижигхэн шүү дээ.
Хариулт:

-Заасс, дэлхийг холоос харсан хүн сайхан л юм.

Загвар өмсөгч хүүхэн кафед орж ирээд пицца захиалж байна гэнэ. Тэгсэн кафеныхан түүнээс асуув:

-Пиццаг чинь 12 хуваах уу, эсвэл 6 хуваах уу?

-Яанаа 12 бол идэж барахгүй байхаа. 6 хуваасан нь дээр байх.

Нэг эр ойд явж байжээ. Тэгтэл гэнэт баавгай гарч ирээд мөргөчөөд яваад өгч гэнэ. Залуу гайхаад л цааш явж байтал чоно гарч ирээд бас л мөргөчөөд яваад өгч гэнэ. Залуу бүр гайхаад цааш явтал туулай гараад ирж гэнэ. Залуу за туулайнд ч мөргүүлнэ гэж байхгүй ээ гэж бодтол бас даацтайхан мөргөөд яваад өгч гэнэ... Залуу бүүр гайхаад босох гээд тэмцэж байтал цагаан хоолойгоор “Хөөе тэр согтуу хүнийг эргэдэг тоглоомноос гаргаачээ хүүхдийн тоглоом техник эвдэж гүйцлээ”.

Нэгэн маш ичимхий залуу ресторанд царайлаг эмэгтэйг харан сууна. Нилээд удаан өөртэйгөө тэмцэлдсэний эцэст нөгөө эмэгтэй дээр очиж:

-Хажууд чинь суувал дургүйцэхгүй биз? гэж асуухад эмэгтэй маш чангаар орилж:

-Чи яаж өнөө шөнө надтай шөнийг өнгөрөөе гэж хэлж зүрхэлвээ гэх нь тэр. Тэнд байсан бүх хүн эрэгтэй лүү харж эрэгтэй ч үхтлээ ичиж гэнэ. Хэсэг хугацааны дараа бүсгүй түүн лүү дөхөж ирээд:

-Уучлаарай би сэтгэл зүйн ангийн оюутан юм л даа сая хүмүүс ичгэвтэр байдалд орохоороо яадаг вэ гэдэг судалгаа хийж байсан юмаа гэхэд залуу:
-200 доллар оооо?????? хэмээн чангаар хашгирах нь тэр.