m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 09:42
57
БНСУ-ын 14 дэх Ерөнхийлөгч таалал төгсжээ

Солонгос улсын 14 дэх Ерөнхийлөгч Ким Ёнг Сам өвчний улмаас 88 настайдаа өчигдөр таалал төгсжээ.

Тэрээр 1993 оны II сараас эхлэн 1998 оны II сар хүртэл Солонгос улсын Ерөнхийлөгчөөр ажилласан ба түүнээс өмнө Их Хуралд гурван удаа сонгогдон ажилласан туршлагатай улстөрч юм.

        Ерөнхийлөгч Ким Ёнг Сам нь тус улсад ардчилсан улс төр хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн гэж ард түмэн нь хүндэтгэн дээдэлдэг юм байна.  Ерөнхийлөгч Пак Гын Хе гадаадад хийсэн айлчлалаа дуусган Малайз улсаас ирсэн даруй түүнд хүндэтгэл үзүүллжээ.