m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 00:57
38
Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

 

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, Монгол Алтайн нуруугаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

   25-26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-наас хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.