m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 01:11
31
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно. Хурлаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт , нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

09:00 цагаас  Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс “Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөнийг ХХААЯ, ХААИС-тай хамтран зохион байгуулах гэж байна. 
 

10:00 цагаас Францийн музейн мэргэжилтэн Франц орны музейн туршлагаас Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцана.

12:00 цагаас дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалай Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан хоёр удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа. Тэрээр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатар хотын ойролцоо ирээд байна. Түүнийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр  Монголын Залуучуудын Холбооны байранд болно. 

14:00 цагаас ГХЯ-ны Зөвшилцөл танхимд ээлжит "хэвлэл мэдээллийн цаг" хурлыг зохион байгуулна.