m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 01:33
38
Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг энэ сарын 4-ний өдөр хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн АТГ-аас баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Түүнийг их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Түүнийг мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр татан 14 хоног хорьсон ч саатуулах хугацааг 60 хоногоор сунгасан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Шийлэгдамбын өмгөөлөгч батлан даалтад гаргах хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй байна. Учир нь тэрбээр зүрхний хүнд өвчтэй учир батлан даалтад яаралтай гарах шаардлагатай байгаа аж. Мөн түүнийн гэр бүлийнхэн нь уулзах хүсэлтээ удаа  дараа гаргасан ч хүлээж авахгүй байгаа гэнэ.  

Г.Шийлэгдамбын өмгөөлөгч батлан даалтад гаргах хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй байна

Дашрамд дурдахад Г.Шийлэгдамба нь саатуулагдсан даруйдаа Эрүүл мэнд спортын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын тэргүүнд өгсөн бөгөөд одоогоор орлон гүйцэтгэгчаар Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байна. Түүнчлэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа түтгэлзээд байгаа билээ.