m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 01:52
109
Алтан мужийн дайчид Лэйкерсийг хожвол түүхэн амжилтыг эвдэнэ

Мэргэжлийн сагсан бөмбөгийн шинэ улирлын тоглолт эхлээд явж байна.  Өмнөх улирлын аварга Алтан мужийн дайчид гайхалтай тоглолтыг үзүүлж 15 дараалан хожсон түүхэн амжилттай зэрэгцээд байна. Өмнө нь Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн түүхэнд 1948-1949 оны улиралд “Вашингтон Капиталс”, 1993-1994 оны улиралд “Хьюстон Рокетс” багууд 15 дараалан хожсон Мөн 1957-1958 оны улиралд “Бостон Селтикс”, 2002-2003 оны улиралд “Даллас Маверикс” 14 дараалан хожсон юм. Харин тэд энэ улиралд 15 дараалан хожсоноор, 56 жилийн өмнөх рекордыг эвдэж магадгүй болоод байна. 

Аваргуудын 16 дахь тоглолт нь К.Брайант тэргүүтэй “Лос Анжелес Лэйкерс” багийг хожиж чадвал 16 дараалан ялалт байгуулсан анхны багаар тодрох юм.

Улирал эхэлнээс хойш “Алтан мужийн дайчид” “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, , “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105-аар тус тус хожоод байна.