m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 02:11
76
Зарим алба хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөрийг яам төлнө

Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Батлан хамгаалах яам хэд, хэдэн байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байгаа.  Хамгийн сүүлд Төрийн орон сууцны корпорацитай "Буянт-Ухаа-2" хорооллоос цэргийн алба хаагчдад квот олгуулахаар гэрээлсэн байгаа. Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл хамтран Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын танхимд орон сууцны компаниудыг урьж цэргийн алба хаагчдадаа танилцуулсан байна. 

Батлан хамгаалахын салбарын удирдлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж банкнаас зээл авах шалгуур хангасан зарим алба хаагчдынхаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхөөр болсон. 

Хөнгөлттэй үнээр орон сууцаа борлуулах аж ахуйн нэгжүүд манай цэргийнхэнд танилцуулгаа хийж, ХААН банкныхан найман хувийн хөнгөлөлттэй зээлийнхээ талаар мэдээлэл өгчээ.  Энэхүү үзэсгэлэнд барилгын 20 гаруй аж ахуй нэгж оролцсон бөгөөд тэдний санал болгож ханш нь нэг метр квадрат нь 1.200.000-2.500.000 төгрөгийн үнэтэй байна.