m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 02:36
263
Б.Батзаяа нарыг дахин хоёр сар хорихоор болжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг болон төмөр зам барьж байсан Солонгосын компанийн менежерийг энэ сарын 2-нд сэжигтнээр татаж цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. 

Уг хугацаа дууссан тул прокуророос яллагдагчаар хоёр сарын хугацаагаар цагдан хориулах тухай санал гаргасныг ЭБШХ-ийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хүлээн авахаас татгалсан шүүгчийн захирамж гарсан.

Дээрх захирамжийг нийслэлийн прокурорын газраас тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд яллагдагч нарын өмгөөлөгч, прокурор нарыг байлцуулан энэ сарын 18-нд өдрийн шүүх хуралдаанаар прокурорын гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Б.Батзаяа нарыг дахин хоёр сарын хугацаагаар хорих болжээ.