m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 03:02
105
Ц.Элбэгдорж: Л.Болормаа нь сэтгүүл зүйн дээд эрэмбэ,төгс чадвар байв

Монголын нэрт сэтгүүлч The Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа нь зуурдаар таалал төгсч Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиож, гэр бүл, хамт олон нь эмгэнэн гашуудаж байна. Улмаар Л.Болормаа агсантай мөр зэрэгцэн сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан анд нөхөд, хамтран зүтгэгчид нь өчигдөр зул өргөж хүндэтгэл үзүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан талийгаачид хүндэтгэл үзүүлж ямар хүн байсныг нь ийн дурсжээ. Тэрбээр ”Л.Болормаа нь  орчин цагийн сэтгүүл зүйн дээд эрэмбэ,төгс чадвар,үнэт ололт байв. Үүнд эрмэлзэх нь тэр өвийг дархлах арга юм”хэмээжээ.

Л.Болормаа нь  орчин цагийн сэтгүүл зүйн дээд эрэмбэ,төгс чадвар,үнэт ололт байв