m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 03:04
66
Хөвсгөл, Улаанбадрах сумын хэсгийн төлөөлөгчид шинэ байртай боллоо

Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах сум хэсгийн төлөөлөгч нарын шинэ байртай болжээ. Байр тус бүр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажлын байр, саатуулах болон галт зэвсгийн өрөө, хоёр айлын хоёр өрөө бүхий орон сууц, авто машины граж, нүүрс хадгалах болон ариун цэврийн өрөө, гадна хашаа гэх мэт иж бүрэн тохижилттой гэнэ.

Барилга угсралтын ажлыг “Сутай-Сарьдаг” ХХК Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсныг улсын комисс хүлээн авчээ. Тус барилгын гүйцэтгэлийн ажил өнгөрөгч долдугаар сарын 31-ээс энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна.