m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 03:48
49
Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан уу

Ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсны эхнэр Д.Булганыг энэ сарын 14-ний өдөр гэрээс нь баривчилж цагдан хорин 461 дүгээр ангид саатуулаад буй. Түүнчлэн Д.Булганыг 14 хоног үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг шүүхээс гаргасан.  Гэвч одоогоор түүнийг ямар хэрэгт хамаатуулж цагдан хорьсон нь тодорхойгүй байгаа ч  энэ талаар өнөөдрийг хүртэл янз бүрийн таамаг хөвөрсөөр байна. Тэгвэл Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ. Түүнийг С.Зоригийн аллагын хэрэгт сэжиглэн саатуулсан байх магадлалтай гэсэн яриа олон нийтийн дунд байсан бол хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан гэсэн мэдээлэл чих дэлслээ. Ямартай ч Д.Булганыг цагдаагийн байгууллагаас ямар хэрэгт сэжиглэн саатуулсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч сонгуулийн шоу биш байгаасай хэмээн хүсэх хүмүүс цөөнгүй байна.  

Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ