m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 05:32
51
“Монголын Зүрх Хэнтий“ үзэсгэлэн нээлтээ хийнэ

Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. "Хан Хэнтий-2015" аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдана.

 “Монголын Зүрх Хэнтий“ гэрэл зургийн үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн 17 .00 цагаас тусгай арга хэмжээ зохион байгуулагдах аж.