m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 05:50
99
Архины эсрэг журмын талаар хэлэлцүүлэг боллоо

Хөвсгөл аймгийн архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх журмыг боловсруулан мөрдүүлэхээр аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс иргэд олон нийт, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид, хууль хяналтын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Архи согтууруулах ундааны зөвшөөрлийг хэрхэн олгох, цуцлах, журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэрхэн тогтоох талаар олон сонирхолтой санал гарсан байна. Мөрөн суманд архи согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй 283 цэг, ААН байгаа нь гэмт хэрэг зөрчил гарах бас нэг шалтгаан болж байна.