m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 07:21
66
Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

2015 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.00-1994.01 төгрөгийн ханшаар 27.4 сая ам.доллар худалдан авах, мөн 310.10-311.90 төгрөгийн ханшаар 29.2 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1993.70 төгрөгийн хаалтын ханшаар 10.0 сая ам.доллар, 311.40 төгрөгийн ханшаар 9 сая юань нийлүүлэв. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 26.98 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 50.0 сая юань авах юанийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.