m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 08:13
107
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын зөвлөгөөн боллоо

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамтарсан анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уулзалт, зөвлөгөөнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, иргэний зөвлөлийн удирдлагууд оролцлоо. 

Зөвлөгөөний үеэр олон нийтийн цагдаагийн 224 ажилтнуудын  нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж, дүгнэн, цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж, санал, хүсэлтийг сонсож, нэгдсэн уриалгыг гаргасан байна. 

Зөвлөгөөнд цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн “Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал” сэдвээр, “Шударга Монгол цагдаа” төрийн бус байгууллагын захирал Г.Мичид “Цагдаа иргэдийн хоорондын харилцаанд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр лекц орж, санал асуулга явууллаа.

Мөн идэвх санаачлагатай, бусдыгаа манлайлан ажилласан олон нийтийн цагдаагийн ажилтан С.Лхагвасүрэн, Т.Алтансүх, Г.Гантуяа нарыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр, Л.Гомбодорж, Х.Энхсаруул нарыг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны “Талархал”-аар, Г.Тэмүүжин, Б.Жаргалбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын  “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.