m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 08:46
78
Архангай аймгийн Хангай сумын иргэд хавдрын үзлэгт хамрагдлаа

Хавдар судлалын Үндэсний төвий нарийн мэргэжлийн эмч нар Архангай аймгийн Хангай суманд ирж, хавдрын тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулан, хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шинжилгээнд хамрууллаа. 

Тус арга хэмжээний хүрээнд болсон аяны нээлтийн ажиллагаанд ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, АУ-ны доктор, зөвлөх эмч Я.Эрдэнэ-очир ахлагчтай эмч нарын хамтарсан баг, сумын засаг дарга Д.Даваанаа, ИТХ-ын дарга Ч.Баатар, ЭМТ-ийн эрхлэгч Я.Баясгала, ХААН банкны салбарын захирал Б.Буянтогтох болон сумын иргэд оролцлоо. Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нарын үзлэг суманд ажиллах хугацаанд 953 хүнд үзлэг оношилгоог хийсэн бөгөөд үзлэгийн дүнгээр эрүүл 296, хортой хавдрын сэжигтэй дөрөв, хоргүй хавдар 27, хавдрын урьдал өвчин 109, хяналтын үзлэг 11 бусад өвчлөл 506 тохиолдлыг оношилж, эмэгтэйчүүдийн үзлэгээр эсийн шинжилгээ 53-ыг хийсэн байна.