m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 10:07
47
"Монгол наадам цогцолбор"-ын газрын асуудлыг шийдвэрлэлээ

Долоо хоног бүрийн Даваа гарагт болдог Засгийн газрын хуралдаанаар  Сонгинохайрхан дүүрэгт 1400 га, Төв аймгийн Аргалант суманд 12 мянган га нийтдээ 13 мянга 400 га газрыг “Монгол наадам” Төрийн өмчит цогцолборт олгож, хилийн цэс тогтоохоор шийдвэрлэлээ.
Монгол наадам цогцолборыг зөвхөн Үндэсний их баяр наадмаар хязгаарлахгүй нийслэлийн баруун хойд хэсэгт оршдог, аялал жуулчлалын том бүс болгон хөгжүүлэх ёстой. Зөвхөн зуны улиралд наадмын үеэр биш жилийн дөрвөн улирлын турш спортын уралдаан, тэмцээн, нүүдэлчдийн ахуй соёлыг сурталчилсан урлаг соёлын наадмуудыг тогтмол зохион байгуулж, аялал жуулчлал, амралт зугаалгын цогцолбор болгох нь зүйтэй юм гэж Засгийн газрын гишүүд үзжээ.

Нийслэлийн иргэдийн зөвхөн нэг хувь нь л Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой гэсэн үг

1958 онд 15 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнг барь байх  үед Улаанбаатар хот 100 мянган хүн амтай байсан. Гэтэл одоо нийслэлийн хүн ам 1,3 саяд хүрч, Монгол Улсын нийт хүн амын 44 орчим хувийг эзэлж байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн зөвхөн нэг хувь нь л Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой гэсэн үг.  2013 онд УИХ-аар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г баталсны дагуу НИТХ-аас “Монгол наадам цогцолбор” ТӨҮГ-ыг байгуулж, автозам, 5000 хүний суудалтай үзвэрийн танхим, 4600 автомашины парк, морь гарах зурхайн хашаа зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Цогцолбор цаашдаа өргөжин, шаардлага хангахуйц хэмжээний цэнгэлдэх хүрээлэн, морь, сурын асар, зочид буудал, жуулчны отог гээд олон зүйлийг барихаар төлөвлөж байгаа учир газрын асуудлыг шийдэх шаардлагатай байсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.