m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 01:07
38
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас Билгүүн номч,академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 9 боть номын нээлт  БСШУЯ-д болно.

10:30 цагаас Монгол Улсын өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын хэрэгжилтийн байдал, ололттой болоод алдаа дутагдалтай тал, цаашид боловсронгуй болгох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

11:00 цагаас “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн талаар НЗДТГ-ын Б танхимд хэвлэлийн хурал хийнэ. Хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, МУГЖ Д.Алтанхуяг, балетын багш нар болон Цөмөөхэйн найзуудын төлөөлөл оролцоно.

11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоо, өнөөгийн амьдрал" сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөл хэвлэлийн бага хурал зарлалаа. 

11:00 цагаас Монгол Ньюс-ын мэдээллийн төвд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян хэвлэлийн бага хурал болно. Хуралд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэд захирал П.Золзаяа, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, НҮБ-ын хүн амын сангийн мэргэжилтэн Б.Оюун, Улаанбаатар хотын цагдаагийн хамгаалах байрны дарга Д.Сэржмядаг нарын хүмүүс оролцоно. 

11:00 цагаас  НЗДТГ-ын VIP танхимд  НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ИТХ-ын даргыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

11:40 цагаас “Цахилгаан тээвэр” компаниас зохион бүтээсэн цахилгаан автобусыг албан ёсоор Чингисийн талбайд танилцуулна.

12:00 цагаас Үндэсний төв архивыг шинэ цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан байгууллага, иргэдэд үйлчлэх архивын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болсон тухай хэвлэлийн бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод болно.