m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 01:40
80
Театрын жүжигчид цэцэрлэгүүдэд дөрвөн сая төгрөг хандивлажээ

Дорнод аймгийн Хөгжим драмын театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн уран бүтээл, үйл ажиллагаагаар дамжуулан  хандивын тоглолт, арга хэмжээг жил бүр уламжлан болгон зохион байгуулж хэвшээд байна.

Тус театрын Драм ангийн жүжигчид, уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн урын сангаас хүүхдийн жүжгүүдийн хөгжилтэй, сургамжтай хэсгүүдийн сорчлон авч шинээр найруулан “Бардам туулайн бардамнал” нэртэй хүүхдийн жүжгийн тоглолтыг Чойбалсан хотын бүх цэцэрлэгүүд зохион байгуулжээ. Тус жүжгийн нийт орлого болох 4.0 сая гаруй төгрөгийг хүүхэд багачуудын сурч хүмүүжих сургалтын орчинг сайжруулахад зориулан тухайн цэцэрлэг бүрт нь хандив болгон буцаан олгосон байна.