m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 02:06
52
46 айл хашаагаа татаж, нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-эх, Цайз дахь ажлын алба, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр 2013 онд “Жишиг гудамж” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 30 машин Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 24 дүгээр гудамжны намаг бүхий шаварлаг хөрстэй 600 метр урт, долоон метр өргөн,  гурван метр замыг засч хайрга асган тэгшилж шороон зам болгов.

46 айл өрх хашаагаа татаж, нийтийн эзэмшлийн талбай бий болгон хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, цемэнтлэн сагсны шийд байрлуулж, хүүхэд, ахмад настанууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоом талбайтай болсон

Ингэснээр иргэд тус замаар хүндрэлгүй явдаг болж, түргэн тусламж, гал команд, хог тээвэрлэлтийн үйлчилгээ авах боломж бүрдсэн юм.Тухайн үед 46 айл өрх хашаагаа татаж, нийтийн эзэмшлийн талбай бий болгон хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, цемэнтлэн сагсны шийд байрлуулж, хүүхэд, ахмад настанууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоом талбайтай болсон. Мөн хог тээврийн үйлчилгээний нэгдсэн хуваарьтай болж, тэвш тавих зориулалтын дөрвөн талбайг бэлтгэн, хоёрдогч түүхий эд хийх таван хогийн сав байрлуулсан.
Иргэд гар бие оролцон хийсэн ажлаа хоёр жилийн турш хяналтын камераар  хянаж гудамж хашаагаа тохижуулан өнгө үзэмжийг нь сайжруулж шинэчлэн будаж байна. Энэхүү ажил нь гэр хорооллын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөө сайжруулж болохын тод жишээ юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь- эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.