m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 02:27
55
Сергей Лавров Турк дэх айлчлалаа цуцалжээ

Мягмар гарагт Оросын СУ24 байлдааны онгоцыг Турк улсын сөнөөгч онгоц сүйрүүлсэн юм.

Тус өдөр ерөнхийлөгч Путин онгоцны ослыг халдлага байсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Онгоц Сирийн нутаг дэвсгэрт нэг км-н зайд байсан гэдгийг өгүүлээд, уг хэргийн дараачаас урган гарах үр дагавар ноцтой байж болзошгүй талаар Путин анхааруулжээ. Мөн хэлэхдээ ”Өнөөдрийн үйлдэгдсэн  гэмт хэргийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-ын сөнөөгч онгоцыг сүйрүүлсэн явдал нь террористуудын хамсаатнууд бидний ар нуруу руу хутга зоосонтой адил” гэсэн байна.

Мягмар гарагийн үдээс хойш НАТО элчин сайдуудын уулзалтыг зарласан юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт хийх Турк дэх айлчлалыг цуцалжээ.

Дээрх онгоцны асуудлаар Туркын талаас удаа дараалан Оросын талд тус улсын агаарын зайд тун ойрхон дөхөж очсон гэдгийг сануулж байсан гэж мэдэгдсэн боловч ОХУ-ын зүгээс онгоц нь Сирийн хилийг давж, Туркын агаарын хилийн нэвтрээгүй гэж байгаа юм.

Туркын албаны хүний мэдээлснээр ОХУ-н онгоцыг унагасан нь тус улсын эсрэг ямар нэгэн үйлдэл биш бөгөөд Турк улсын хилийн аюулгүй байдлыг хамгаалсан үйлдэл юм гэжээ.