m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 02:28
116
Согтуу жолооч 75 настай эмэгтэйг мөргөөд зугтжээ

Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 419 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  333 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд N.Tida  маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 75 настай эмэгтэй Ү-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явжээ. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Мөн Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Техник импортын хойд замд Т.Nadia маркийн авто машины жолооч Ш нь явган зорчигч 16 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явжээ.