m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 03:14
116
Импортын зөгийн баланд шалгалт хийж байна

Иргэдээс ирж буй санал гомдол, хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар зөгийн балны гарал үүсэл, чанар аюулгүй байдлыг хангахын тулд импортын зөгийн баланд хяналт шалгалт хийж байна.

Улаанбаатар хотын харъяа гүний гаалийн хяналтын бүсээр зөгийн бал импортолсон дөрвөн аж ахуйн нэгж, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Номин”, “Миний дэлгүүр , “Тэнгэр”, “Sky supermarket”, “Good price” худалдааны төвүүдэд гадаадаас зөгийн бал импортлон худалдаалж буй 15 аж ахуйн нэгж хамрагджээ.

Бүтээгдэхүүнээс  дээж авч НМХГ-ын Төв лабораторид мэдрэхүй, физик химийн, нян судлал, хлор болон фосфор органик пестицидийн болон хүнд металлын үлдэгдэл, МУБИСургуулийн Палинологийн итгэмжлэгдсэн лабораторид гарал үүслийн шинжилгээнд хамруулсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа юм.