m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 03:33
78
Азийн кино фестивалийн зөвлөлд Б.Амарсайхан сонгогджээ

Энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian World Film Festival” амжилттай болж өнгөрсөн.  Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын Хулгайч” кино наадмын гол гурван үзвэрийн нэгээр сонгогдож, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн.

Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээр санал нэгтэй сонгож, батламж гардуулжээ

Тэгвэл үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээр санал нэгтэй сонгож, батламж гардуулжээ. “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогдсон аж.