m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 04:02
60
В. А. Моцартын бүтээлүүд эгшиглэнэ

 Улсын филармонийн симфони найрал хөгжим В. А. Моцартыг онцлон түүний бүтээлүүдийн шилдэгийг сорчлон гайхамшигт нэгэн үдшийг түүний бүтээлүүдээр амьсгалуулах гэж байна. Тоглолтын Удирдаачаар СТА Д. Нямдаш, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн, олон нийтийн хөгжмийн боловсролд зориулсан “Агаар” цуврал номын зохиогч, лектор, хөгжим судлаач М.Цогбадрах, гоцлол хөгжимчнөөр С. Мөнхзаяа СТА, З. Отгон СТА нар гоцлон хөгжимдөх аж. Тоглолт энэ сарын 27-нд болно.