m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 04:06
225
“Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээн боллоо

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 

“Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн нь зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохион явагдаж жилээс жилд өргөжин тэлж байна. Тэмцээнд Нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгаас 11 аймгийн 20 багийн 240 хүүхэд багачууд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцов.

Тэмцээний тэргүүн байранд  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн  “Уулзвар“ баг, дэд байранд  Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг, гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй-2 цогцолцор сургуулийн “Гэрлэн дохио” баг орсон бол тусгай байранд Баянзүрх дүүргийн 111 дүгээр  сургуулийн “Эвт шонхорууд” баг оржээ.