m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 04:14
144
Азийн хөл бөмбөгийн холбооноос талархлын захидал илгээжээ

Азийн хөл бөмбөгийн холбооноос Монгол улсын хөл бөмбөгийн холбоонд талархал илэрхийлсэн захидлыг хүргүүлсэн байна. Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын чанартай гурван том тэмцээнийг энэ жил амжилттай зохион байгууллаа.

Хамгийн сүүлийнх болох энэ сарын 14-19 хооронд Буянт-Ухаа спортын ордонд болсон футзалын Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн хэсгийн тоглолт байсан юм. Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж  хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө ажиллаж буйг үнэлэн Азийн хөлбөмбөгийн холбооноос энэхүү захидлыг илэрхийлсэн байна.