m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 04:43
193
Баянхонгор аймагт адуучин тэмцээн боллоо

Нүүдэлчдийн соёл иргэншлийг хадгалах, ёс заншлаа дээдлэх, малчин залуучуудын адууг уналга эдэлгээнд хэрэглэх дадлага чадварыг дээшлүүлэх, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлыг сурталчилах, отроор адуу маллаж буй залуучуудын урам зоригийг сэргээх зорилгоор энэ сарын сарын 22-нд Өлзийт сумын нутагт зохион байгуулжээ.

Өлзийт, Богд, Жинст, Баацагаан, Цагдаагийн газрын 24 адуучин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдлаа. Тэмцээнд Өлзийт сумын дөрөвдүгээр багийн малчин Г.Цэдэнсодном тэргүүн байр, дэд байрт тавдугаар багийн Засаг дарга Б.Хүрэлбаатар, гуравдугаар байрт хоёрдугаар багийн малчин М.Зундуйжав нар шалгарлаа.