m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 04:55
76
Улс тунхагласны 91 жилийн ойн барилдаан болно

Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн  уламжлалт барилдаан маргааш болно. Жил бүр 256 бөх зодоглодог уг барилдаан нь бөхчүүд болон үзэгчид өндөр ач холбогдолтойгоор оролцдог томоохон барилдааны нэг билээ. Энэ цагийн шилдэг улсын аварга, арслан цолтон тэргүүтэй бөх сонирхогчдын тэргүүн бөхийн тааварт байдаг олон бөх зодоглох биз ээ.

Өмнөх жилийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэж байсан билээ.