m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 05:10
111
Амиа алдсан эмэгтэйн анхны төрөлт байжээ

Энэ сарын 21-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт 27 настай эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус амаржих газрын зүгээс задлан шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл өгнө гэж байгаа бол талийгаачийн ар гэрийнхэн эмч нарын хайхрамжгүй байдлаас болж амиа алдсан хэмээн үзэж буй.

Талийгаачийн хувьд анхны төрөлт байсан бөгөөд эх хүүхэд хоёр нэгнээ харж чадалгүй харамсалтайгаар амиа алдсан талаар талийгаачийн аав Л.Лагсаннамдаг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлж буйгаар тус эмнэлгийн эмч нар төрөхөөр өвдөж байсан охиныг тоолгүй байсаар үхэлд хүргэсэн байна.

Талийгаачийн хувьд анхны төрөлт байсан бөгөөд эх хүүхэд хоёр нэгнээ харж чадалгүй харамсалтайгаар амиа алджээ

Ямартай ч талийгаачийн ар гэрийнхэн тус амаржих газрын эмч нарт гомдолтой байгаа бөгөөд цаашид хөлөө хүрэх газар хүртлээ заргалдана хэмээжээ.