m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 05:58
93
Алтан мужийн дайчид 16 дараалан хожиж түүхэн амжилтыг эвдлээ

Мэргэжлийн сагсан бөмбөгийн шинэ улирлын тоглолт эхлээд явж байна.  Өмнөх улирлын аварга Алтан мужийн дайчид гайхалтай тоглолтыг үзүүлж 15 дараалан хожсон түүхэн амжилттай зэрэгцээд байсан билээ. Тэгвэл тэд улирлын 16 дахь тоглолтоо К.Брайант тэргүүтэй “Лос Анжелес Лэйкерс” багийн эсрэг хийлээ. Тэд энэ тоглолтонд илүүрхэж 111-77 харьцаатайгаар ялалт байгууллаа.

Ингэснээр тэд үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн түүхэнд 16 дараалан хожсон шинэ амжилтын эзэд боллоо. 1948-1949 оны улиралд “Вашингтон Капиталс” бан 15 дараалан хожиж байсан бол 56 жилийн дараа энэхүү амжилт өөрчлөгдөж байна. Энэ тоглолтонд багийн лидер тоглогч Карри 24 оноо авч багаа тэргүүлжээ.