m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 06:45
123
Төв аймгийн хүүхдийн чуулган болно

Төв аймгийн хүүхдийн Нэгдсэн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулагдаг "Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе" XI чуулганыг "Бид өөрсдөө чадна" сэдвийн хүрээнд энэ сарын 27-нд зохион байгуулахаар боллоо.

Чуулганаар хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх эрхзүйн хүрээнд хийгдэж буй хуулийн төсөл, үндэсний хөтөлбөрүүд, хүүхдийн салбарын захиргааны статистик үзүүлэлт боловсруулах, хүүхдийн эрхийг хянах мэдээллийн санг сайжруулах, хүүхэд харах үйлчилгээний стандарт, журмын талаар мэдээлэл өгөх гэнэ.