m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 07:11
48
Харвони эмийг ирэх сард оруулж ирнэ

Эрүүл мэнд, спортын яам АНУ-ын “Gilead Sciences” компанитай хамтран ажиллаж, элэгний архаг вирусыг эмчлэх “Харвони” эмийг энэ арваннэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөөд байсан.

Харин үйлдвэрлэгч компанийн зүгээс оруулж ирэх хугацааг 12 дугаар сарын сүүлч болгон өөрчилсөн байна.

“С” вирусийн идэвхжил өндөртэй, зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдэд уг эмийг бичих байгаа аж

Эхний ээлжинд 1600 хүнд зориулсан тунгаар орж ирэх бөгөөд “С” вирусийн идэвхжил өндөртэй, зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдэд уг эмийг бичих байгаа аж. Өвчлөлийг 99 хувь эдгээдэг энэ эмийг хөнгөлөлттэй үнээр буюу нэг курс нь 1200 доллараа худалдаалах юм.