m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 08:42
106
Ази тивийн хамгийн том Соёлын цогцолбор нээлтээ хийлээ

Солонгос улсын Гуанжу хотод  Ази тивийн хамгийн том Соёлын цогцолбор нээлтээ хийлээ.

Уг цогцолборыг бүтээн байгуулах ажил 11 жилийн өмнө эхэлсэн бөгөөд 700 тэрбум вонны хөрөнгө зарцуулан 134 мянган 815 м.кв хэмжээтэй талбайд дэлхийн улс орны соёлын дээж болсон эд зүйлсээс танилцуулж, урлагийн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлгүүдийг гаргаж байх ажээ.

Солонгос улсын Гуанжу хотод  Ази тивийн хамгийн том Соёлын цогцолбор нээлтээ хийлээ.

Энэхүү цогцолборын нээлтэд БНСУ-ын Ерөнхий сайд Хуанг Гю Ан болон бусад 5000 гаруй хүн оролцсон бол Ерөнхийлөгч Пак Гын Хе эрүүл мэндийн байдлаас шалтгаалж оролцож чадаагүй гэнэ. Нээлтэд зориулсан гадаад орнуудын урлагийн тоглолт өдөр бүр болж, үзэгчид дүүрэн байгаа аж.